Програмчлалын лиг

Зорилго

Ерөнхий боловсролын сурагчдын дунд Мэдээлэл зүйн олимпиадыг сурталчлан таниулах, сурагчдыг байнгын бэлтгэлтэй байлгах, чадварлаг хойч үеийг бэлдэхэд олимпиадын зорилго оршино.

Олимпиадын тухай

2015-2016 оны хичээлийн жилд нийт 10 цуврал олимпиадыг 11-12 анги болон 10 хүртэлх анги гэсэн 2 ангиллаар зохион байгуулна.

Зохион байгуулагч

МУИС-ийн оюутны програмчлалын олимпиадын баг, програмчлалд сонирхолтой залуусын нэгдэл Хамтран ажиллагч: МУИС-ийн ХШУИС, ММЗОЗБХороо

Журам

Ангилал тус бүр 5 бодлогыг 3 цагийн турш бодно. Бодлогын шүүлтийг hackerrank.com сайтын систем дээр явагдана. C, C++, Java гэсэн хэлний сонголттой Олимпиад бүрийн хажуугаар багш нарын нээлттэй семинар болно. Бодлого бүр 100 онооноос тогтоно. 10 тэмцээний нийлбэр дүнг бүх тэмцээний оноог нэмж бодно. Олимпиад бүрд эхний 3 хүртэлх байр шалгаруулах ба шагналт байрын доод оноо 100 байна. Оноо тэнцсэн тохиолдолд шагналыг хуваана.

Нэмэлт

Олимпиад онлайн болон онсайт гэсэн 2 төрлийн оролцогчтой. Аль аль нь нийлбэр дүнд оноогоо тооцуулна. Онсайт оролцогчид олимпиад бүрд бооцоо болох 3000 төгрөг төлөн оролцох ба эхний 3 байрыг шалгаруулж шагнана. Онлайн оролцогчид тухайн олимпиадад хураамж төлөхгүйгээр орно. Олимпиад бүрийн шагналт байрыг онсайт оролцогчдоос тодруулна. Онлайн орох эрх авахын тулд багшаараа дамжуулан бүртгүүлнэ. Бүртгүүлэх багш оролцох сурагчдын нэрс мөн өөрийн тодорхойлолтоо [email protected] хаягруу илгээнэ. Нийт 10 олимпиадын 3 нь зөвхөн онсайт зохиогдоно. Нийт оролцогчид hackerrank.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.

Утас

95655151, 99657499, 95024414